Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев төрийн тэргүүний хувиар, Чеченд өнөөдөр анх удаа ажлын айлчлал хийж байна.Саяхан олон улсын статустай болсон Грозный хотын «Северный» онгоцны буудалд төрийн тэргүүний онгоц үд дунд газардсан байна. Медведев онгоцны буудлаас шууд Центоройд очиж тус улсын анхны ерөнхийлөгч Ахмад Кадыровын булшинд цэцэг өргөлөө. Дурсгалт цогцолборын дэргэд түүнийг хүлээж байсан шашны төлөөлөгчидтэй тэр уулзлаа. Өнөөдөр тэрээр тус бүс нутгийн тэргүүн Рамзан Кадыровтой ажлын уулзалт хийж, тус БН улсын асуудлаар зөвлөлгөөн хийлгэнэ. Түүнээс гадна төрийн тэргүүн хотын хэд хэдэн объектоор орно. Тус бүс нутаг, энэ оны 1-р сард  Хойд Кавказын холбооны тойрог болсноос хойш, Чеченд анх удаагаа зочилож байна.