ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевийн даалгавараар Киргизд байгаа хязгаарладмал тооны цэргийнхээ тоог Орос улс нэмэгдүүллээ. Нэмэлт цэргүүд  ачсан Оросын БХЯ-ны онгоц ням гаригт тэнд хүрэлцэн ирлээ.Киргизд байрлаж байгаа оросын  «Кант» цэргийн бааз энэ амралтын өдрүүдэд 150 цэргийн албан хаагчаар нэмэгдлээ. Цэргүүд едрийн зэвсэгтэй байна. Энэ бол сүүлийн хоёр сард энэ бүсэд ирж байгаа оросын десантын цэргийн хоёр дахь хэсэг юм. 4-р сарын 8-нд тус улсад, оросын десантын 150 орчим цэргийг яаралтай буулгасан билээ. Киргизд болсон үймээн самууны үед оросын цэргийнхний гэр бүлийн аюулгүй байдлыг хамгаалах, цэргийн баазын харуул хамгаалалтын чангаруулах зэрэг даалгаврыг мөн биелүүж байсан билээ. Хавар тэнд төрийн эргэлт гарч, Түр засгийн газар засгийн эрхийг авсан билээ. Шинжээчдийн үзэж байгаагаар тус улсийн одоогийн байдал хурцадмал байна. Киргизийн өмнөд нийслэл Ош хотод 6-р сарын 11-ний шөнө узбек, киргизүүдийн хооронд угсаатан хоорондын мөргөлдөөн эхэлсэн билээ. Энэ эмх замбараагүй байдалд оролцогчид орон сууцны бүхэл бүтэн хороолол, дэлгүүр, захыг  шатаасан байна. Одоо болтол тонуулчид дураараа загнасаар л байна. Зэвсэгт мөргөлдөөн хөрш Жалалабад муж руу шилжжээ. Энэ эмх замбараагүй байдлаас болж 118 хүн амь насаа алдаж, 1600 орчим хүн шархадсан албан ёсны мэдээ байна. Тус улсын өмнөд хэсэгт явуулсан цэрэг цагдаагийн хүч хүрэхгүй болж байна гэдгээ тус улсын  төр засаг хүлээн зөвшөөрч байна. Хэсэгчилсэн цэргийн дайчилгаа эхлээд байна.Бүс нутагт гараад байгаа энэ улс төрийн хүнд нөхцөл байдлаас гарахад Орос улс л туслана гэж киргизийн ард түмэн үзэж байна. Энхийг тохинуулах хүчнээ илгээхийг зөвхөн төрийн  бус байгууллагууд ч хүсээд зогсохгүй, Түр засгийн газар ч хүслээ. «Ийм итгэл найдвар үндэслэлтэй» гэж Зөвлөлтөөс хойшхи орон зайг судлах төвийн ерөнхий захирал Алексей Власов үзэж байна: Үнэхээр бодит тусламж үзүүлж чадах ганц эх үүсвэр бол Орос улс гэдэг нь одоо тодорхой болоод байна. Шархадсан хүмүүсийг аврах, хүмүүнлэгийн сүйрлийг арилгахад туслаж байгаагаас арай өөр тусламж хэрэгтэй байна. Киргиз улсыг жинхэнэ, соёлтой хөгжлийн замд оруулах цорын ганц хүч бол Орос улс гэж тэд үзэж байна. Улс орноо хүнд байдлаас гаргах чадвар түр засгийн газарт байхгүй гэдгийг одоо л ойлгож эхлээд байна гэлээ. Орос улсын зэвсэгт хүчнийг Киргизд оруулах тийм нөхцөл одоо бүрдээгүй байна гэж оросын удирдлага үзэж байна. Энэ бол дотоодын зөрчил, ийм учраас үүнийг зохицуулахад Орос улс оролцох шаардлага одоохондоо алга байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Оросын, Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яам, ОБЯ-нд, Киргизд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, шархдсан хүмүүсийг эмчлэх, эм, эмийн бэлдмэлээр туслах зэрэг арга хэмжээ авахыг даалгаад байна. Оросын ОБЯ-ны онгоцоор ням гаригт, мөргөлдөөн болсон нутгаас 6 шархадсан хүнийг Москвад авчирлаа. Өнөөдөр хүмүүнлэгийг ачаатай 3 онгоц Бишкект газардаад байна.