0 Хэрвээ Сөүл, БНАСАУ-ын эсрэг сэтгэл санааны дайнаа сэргээх юм бол Пхеньян,  цэрэггүй бүсэд байрлуулсан чанга яригчыг буудаж устгана. Солонгосын ардын армийн жанжин штаб ийнхүү мэдэгдлээ гэж ЦТАК агентлаг уламжиллаа. Сөүл одоо байрлуулаад байгаа 11 чанга яригч дээрээ дахиад 80 гаруйг нэмэгдүүлэх бодолтой байна гэж мэдэгдэлд тэмдэглэжээ. Ийм үйлдэл нь одоо хүчин төгөлдөр байгаа гэрээ хэлэлцээг «хорон санаатайгаар зөрчиж» байна гэж мэдэгдэлд өгүүлсэн байна. Шар тэнгист 3-р сарын сүүлчээр өмнөд солонгосын «Чхонан» байлдааны хөлөг онгоцыг живүүлэхэд БНАСАУ оролцсон учраас сэтгэл санааны дайнаа эхлэхээс аргагүй болсон гэж урьд нь Өмнөд Солонгосын төр засаг мэдэгдэж байсан билээ. Харин Пхеньян энэ үйл явдалд оролцоогүй гэдгээ хатуу мэдэгдсэн юм.