Афганистанд ашигт малтмалын олон орд газрыг илэрүүлсэн ба америкийн мэргэжилтнүүд нөөцийг нь 1 триллион доллараар үнэлсэн байна. АНУ-ын засгийн газар дахь өндөр хэмжээний эх сурвалжаас иш татан Нью-Йорк таймс сонин мэдээллээ. Энэ орд газруудад алт, зэс, кобальт, литий зэрэг үнэт эрдэс бодисууд байна гэж сонинд бичжээ. Эдгээр орд газрууд үнэхээр баялаг бөгөөд Афганистан улсад дэлхийн түүхий эд нийлүүлэгч тэргүүлэх улс болох боломжийг  нээж өгч байна. Одоогийгг байдлаар Афганистаны хүн амын ихэнх нь мансууруулах бодисны үйлдвэрлэлээс орлого олж байгаа юм. Энэ орд газрууд тус улсын олон бүс нутагт байгаа бөгөөд олон улсын эвслийн хүчин талибуудтай идэвхитэй байлдаж байгаа Пакистантай хил залгаа нутагт ч байгаа юм.