Хятад улс ойрын үед өөрийн иргэдээ Киргизээс нүүлгэх гэж байна. Ош болон бусад дүүргүүдэд байгаа хятадын ажил хэргийн хүрээний хүмүүс тусламж хүлээн зовж зүдэрсээр байна гэж Бишкекд байгаа БНХАУ-ын элчин сайдын яамнаас мэдээлсэн байна. Өнгөрсөн шөнө Киргизийн өмнөд нийслэл Ош хотод байсан хятадуудын нүдний шилний дэлгүүр болон наран цэцгийн тосны үйлдвэрийг тонон дээрэмдэж сүйтгэсэн байна гэж хятадын сэтгүүлчид мэдэгджээ. Хувиараа хөдөлмөр эрхлэгчид сая, саяын хохирол амслаа гэж Интерфакс уламжиллаа.