Киргизийн өмнөд нутагт болж байгаа угсаатан хоорондын үймээн самуунаас болж амь насаа алдсан хүний тоо 118-д хүрлээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 1600 орчим хүн эмнэлэгийн  тусламж авсан байна. Ош хотод 3 дахь өдрөө угсаатан хоорондын мөргөлдөөн үргэлжилж байна. Үймээн самуунд оролцож байгаа узбек, киргизүүд замдаа таарсан машин болон орон сууцыг шатааж, дэлгүүр, захыг тонон дээрэмдэж, гудамж талбайд тонуулчид дураараа загнаж байна. Түр засгийн газар Ош хот болон Ош мужийн хэд хэдэн дүүрэг мөн Жалалабад мужийн Сузак, Жалалабад хотуудад онц байдал зарласан билээ. Түр засгийн газрын БХЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Исмаил Исаков мэдэгдэхдээ, урьд шөнө Ош хотод эмх замбраагүй байдалд оролцсон 10 хүнийг баривчилсан ба тэдний дунд цэрэг хувцастай мэргэн бууч байсан байна. Оройн нь гурван мэргэн буудагч эмэгтэйг баривчилсан билээ. үймээн самууныг өдөөн хатгагчид анхаарал татахгүйн тулд цэргийн хувцас, эмнэлэгийн халат өмссөн байна гэж Исаков анхаарууллаа.