Орос улсын «РЖД» НХК, Аргентин улсын төмөр замын дэд бүтцийг барих болон шинэчлэх ажилд оролцох боломжтой. Санкт-Петрбургт өнөөдөр «РЖД» компанын ерөнхийлөгч Владимир Якунин, Аргентины тээвэр хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Хуан Пабло Скиави нар энэ асуудлыг авч хэлэлцлээ гэж «РЖД» компанын хэвлэлийн алба мэдээллээ. Аргентины төмөр замыг хөгжүүлэх ажилд Орос улс оролцох боломжийг хоёр улсын хамтарсан ажлын хэсэг боловсруулах ёстой.