«Энх тайвны цувааны» хөлөг онгоцууд дээр болсон үйл явдлыг шалгах олон улсын мөрдөн байцаалтанд Израиль орохоос татгалзсан бөгөөд өөрийн мөрдөн байцаах ажил явуулж эхэлснээ зарлалаа. Энэ мөрдөн байцаалтанд олон улсын хоёр ажиглагч оролцоно. Энэ тухай Израилийн ерөнхий сайд Виньямин Нетаньяхугийн хэвлэлийн албанаас ням гаригт тараасан  мэдэгдэлд  өгүүлжээ. Хүмүүнлэгийн ачаатай «Энх тайвны цувааны» хөлөг онгоцууд 5-р сарын 31-нд  Газын зурвасын бүслэлтийг сэтлэхийг оролдсон учир Израилийн ТЦХ-нийхэнд баригдсан юм. Тусгай албаныхан болон цуваанынхны хооронд болсон мөргөлдөөнөөс болж, израилийн талын мэдээлснээр нэг америк, 8 түрк хүн амь насаа алджээ. НҮБ-ийн олон улсын комисстой Израиль улс хамтарч ажиллахаас татгалзаж, өөрийн улсын, олон улсын хуульчид болон гадаадын ажиглагчдаас бүрдсэн  дотоодын мөрдөн байцаах комисс байгуулжээ.