Оросын 7 настай Ваня Скоробогатова хүүг өргөж авсан эх, эцэг нь амь насы нь хороосон ноцтой хэргийг шүүх хурал өнөөдөр Пенсильван мужид болно. 3-р сард баривчлагдсан Краверын гэр бүлийнхэнд, улсын яллагч, цаазаар авах ял ногдуулах ёстой. Маш олон удаа зодож, шархдуулсны улмаас хүү амь насаа алдсан гэж ОНХМ-д бичсэн билээ. Мөн 8 настай Артем Савельев хүүд, өргөж авсан эх нь, энэ хүүхдээс татгалзаж байна гэсэн бичиг өвөртлүүлээд ганцааранг нь Вашингтоноос Москва руу ниссэн онгоцонд суулгаж явуулсан юм Эдгээр үйл явдлаас болж хоёр улсад хүүхэд өргөж авах асуудлыг өргөн хэлэлцэж байна. Америкийн тусгай эрх бүхий агентлагуудад энэ асуудлыг шийдэх эрх олгосны дараа хэлэлцээрт Москва, Вашингтон гарын үсэг зурах хэрэгтэй гэж олон улсын хүүхэд өргөж авах америкийн зөвлөлийн дарга Ричард Кларберг мэдэгдлээ.