ӨАБНУ-д болж байгаа хөл бөмбөгийн дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд, Голланд, Италын нэртэй багууд оролцсон, 6-н шигшээ баг тоглоно. «Е» хэсгийн эхний шат тоглож дуусна. Москвагийн цагаар 15:30 минутад голланд, даниуд тоглоно. Данийн шигшээ баг 6 жил завсарласны дараа дэлхийн аврагад оролцож байна. Энэ хоёр баг үнэхээр хүч тэнцүү багууд. Гурван удаа тэнцэж нэг, нэг удаа хожиж байсан байна. Япон, Камеруны багууд Блумфонтейнед тоглоно. Дэлхийн аврагад япончууд 4 удаа, камерунчууд 6 удаа тус тус оролцож байгаа юм байна. Харин Кейптаунд «Ф» хэсгийн Итал, Парагвайн багууд хүч узнэ. Италчууд одоогийн дэлхийн аврага цолтойгоо гараагаа эхлэж байгаа бол парагвайчууд шөвгийн 8-аас хэтэрч байгаагүй юм.