ОХУ-ын еренхийлегч Д.Медведев, Киргизийн ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Роза Отунбаеватай утсаар ярилцахдаа, тус улсад гараад байгаа угсаатан хоорондын мөргөлдөөнийг асар богино хугацаанд зохицуулах хэрэгтэй байна гэж мэдэгдлээ. Энэ тухай Орос улсын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова мэдэгдлээ. Тус байгууллагын гишүүн улсуудын аюулгуй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнийг өнөөдөр  хийх үүрэг даалгаварыг, ХАБГБ-ийн хамтын аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувьд өгсөн гэж Д.Медведев хэллээ. Энэ уулзалтанд Киргизийн төлөөлөгчид оролцоно. Ош хотод узбек, киргизүүдийн хооронд болж байгаа угсаатны мөргөлдөөнд оролцогчид дээрэм тонуул хийж барилга байшин шатааж байна. Хоёр тал зэвсэглэсэн байна. Сүүлийн үеийн мэдээгээр 117 хүн амь насаа алдаад байна.