Киргизийн өмнөд нутагт болж байгаа угсаатан хоорондын үймээн самуунаас болж амь насаа алдсан хүний тоо 117-д хүрлээ. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 1500 орчим хүн эмнэлэгийн  тусламж авсан бөгөөд тэн хагасы нь эмнэлэгт хэвтүүлжээ. Ош хотод 3 дахь өдрөө угсаатан хоорондын мөргөлдөөн үргэлжилж байна. Үймээн самуунд оролцож байгаа узбек, киргизүүд замдаа таарсан машин болон орон сууцыг шатааж, дэлгүүр, захыг тонон дээрэмдэж, гудамж талбайд тонуулчид дураараа загнаж байна. Түр засгийн газар Ош хот болон Ош мужийн хэд хэдэн дүүрэг мөн Жалалабад мужийн Сузак, Жалалабад хотуудад онц байдал зарласан билээ. Урьд шөнө Ош хотод харьцангүй тайван байж, буун дуу сонсогдсонгүй гэж нүдээр үзсэн хүмүүс мэдээлэж байна. Өчигдөр орой хүчний байгууллагууд, дээрэмчин, тонуулчид, хулигануудаас бүрдсэн үймээн дэгдээгчдийн эсрэг хатуу арга хэмжээ авсан нь нөлөөлсөн бололтой.