Угсаатан хоорондын мөргөлдөөн хэдэн өдөр үргэлжилж, зуу гаруй хүний амь насыг хөнөөгөөд байгаа, Киргизийн өмнөд нутгаас ирж байгаа дүрвэгсэдэд Узбекстан улс хилээ нээлээ гэж Узбекстаны ОБЯ-ны төлөөлөгч, РИА Новости агентлагт мэдэгдлээ. Урьд шөнө явган дүрвэгсэд зориулж хилээ нээсэн. Ийм шаардлага байсан цагт хил энэ горимоороо ажиллах болно гэж ОБЯ-ны төлөөлөгч хэлжээ. Өмнөд бүс нутагт явуулсан цагдаа, цэргийн хүч хүрэлцэхгүй байгаа бөгөөд Киргизийн төр засаг байдлыг хяналтдаа  авч чадахгүй байна. Хэрвээ тусламж ирэхгүй бол хоёроос илүү хоног барьж чадахгүй гэж түр засгийн газрын тэргүүний орлогч дарга бямба гаригт мэдэгдсэн байна. Киргизийн БХЯ хэсэгчилсэн дайчилгаа эхлэж байна гэж мэдэгдлээ. 50 хүртлэх насны бэлтгэл офицер, цэргийн үүрэг хүлээсэн хүмүүсийг оршин суугаа газрынхаа хаягаар цэргийн хэлтэст бүртгүүлэхийг шаардаж байна.