ШХАБ, мансууруулах бодисны эсрэг хүчин чармайлтаа тевлөрүүлэхийг Москва санал болгож байна. Ташкентэд болж байгаа ШХАБ-ийн улсуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтан дээр Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдлээ. Энэ долоо хоногийн сүүлчээр Москвад болсон «Афганы мансууруулах бодисны үйлдвэрлэл- дэлхийн хамтын нийгэмлэгт тулгарсан сорилт» сэдэвтэй олон улсын форум дээр хар тамхины аюулын эсрэг харилцан мэдээлэлж тэмцье, ямарч тохиолдолд энэ асуудлыг улс төржүүлж болохгүй гэсэн уриа сонсогдож байлаа. Орос, Хятад, Казах, Таджик, Узбек зэрэг ШХАБ-ийн улсууд, афганы мансууруулах бодисны тархалтын эсрэг нэгдсэн бодлого баримтлах хэрэгтэй байна. Афганистан улс, ШХАБ-ийн ажиглагчийн статустай гэдгийг сануулья! Дээд хэмжээний уулзалтын үеэр Д.Медведев, ШХАБ-ийн 2011-2016 оны мансууруулах бодисны эсрэг стратег болон, түүнийг амьдралд хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулахыг санал болголоо. Мансууруулах бодис, манай орнуудын ард түмний эрүүл мэндийг хохироогоод зогсохгүй, олон улсын алан хядах ажиллагааг тэтгэх хүчтэй хэрэгсэл болж байгаад хэргийн учир оршиж байна гэж Д.Медведев хэллээ. Ийм учраас хар тамхины урсгал зөвхөн бүс нутгийн биш бүх дэлхийг хамарсан аюул занал болоод байна. Тэгэхлээр авах арга хэмжээ нь даяарчлалыг хамарсан байх ёстой! Харин улс орнуудыг сайн, муу гэж хуваах биш хамтран ажиллах хэрэгтэй байна. Москвад болсон мансууруулах бодисны эсрэг форумын үндсэн гол шийдвэр олон улсын мансууруулах бодисны эсрэг эвсэл байгуулах болон афганы мансууруулах бодисны үйлдвэрлэлийг устгах ёстой гэдэг дээр бүх оролцогчид санал нийлж байлаа гэж Мансууруулах бодисны эсрэг үндэсний хорооны тэргүүн, Мансууруулах бодисны эргэлтийг хянах холбооны албаны захирал Виктор Иванов мэдэгдээд: Энэ бол үнэхээр өргөн хүрээтэй асуудал, мэдээж мансууруулах бодисны үйлдвэрлэлтэй бүх шатанд тэмцэх шаардлагатай. Үүнд хар тамхины ургамалын тариалангийн талбайг устгах, мансууруулах бодисны лабораторуудыг илэрүүлж устгах, дамын наймаачдын үйл ажиллагааг таслан зогсоох зэрэг ажил орж байгаа юм. Мэдээж хэрэг дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг нягтруулах шаардлагатай. Эдгээр асуудлыг шийдвэрлэж чадах нэгдсэн талбар байгуулах зайлашгүй шаардлагатай байна гэдгийг энд дурдсан нь санамсаргүй зүйл биш байхаа. Үүнийг зөвхөн цагдаагийнарга барилаар шийдэж чадахгүй. Энэ компант ажлын нэг гол бүрдүүлэгч хүчин зүйл бол Афганистаны эдийн засгийг сэргээх явдал юм. Эхний ээлжинд цахилгаанжуулалт, барилга байгуулалт, усан цахилгаан станц зэргийг барьж, ажлын байрыг бий болгох явдал юм. Ингэснээр хар тамхины ургамал тариалж байгаа афганы мянга, мянган тариачдыг ажилтай болгж болно. Энэ нь афганы мансууруулах бодисны үйлдвэрлэлийг устгах, олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт жинтэй хувь нэмэр болох ёстой гэж би бодож байна гэж тэр хэллээ. Афганистаны зах хязгааргүй хар тамхины тариалангийн талбайн ургац, хар тамхины дэлхийн нийт хэмжээний 95%-ийг эзэлдэг гэдгийг бүгд мэдэж байгаа. Афганистанд 2001 онд АНУ болон НАТО-гийн цэрэг орсноос хойш энэ үхэл таригч ургамлын үйлдвэрлэл 2.5 дахин нэмэгдсэн билээ. Тэндээс л хар тамхины түүхий эд Орос улс болон Европд тархаж байна. Афганы хар тамхинаас болж дэлхийд жилд 100 мянган хүн амь насаа алдаж байна. Үнэн чанартаа энэ төв азийн орон хар тамхинд живж байна. Тус улсын 30 сая иргэдийн  1.5 сая нь хар тамхи хэрэглэж байна. Афганистанд байгаа эвслийн хүчин, хар тамхины тариалангийн талбайн устгах ажлыг афганы засгийн газарт үлдээж байна. Кабул энэ ажлыг ганцаараа хүч хүрэхгүй гэдэг нь ойлгомжтой гэж Афганистаны сенатын олон улсын асуудлын хорооны дарга Издияр Мохаммад Аллам манай радиод ярилцлага өгөхдөө мэдэгдээд: Мансууруулах бодисны асуудлын эргэн тойронд олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг нягтруулахын төлөө бүхнийг хийх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ асуудал олон улсын алан хядах ажиллагаатай нягт холбоотой болоод байна. Мансууруулах бодисны худалдаанаас олсон мөнгөөр алан хядах ажиллагааг санхүүжүүлж байна.Алан хядах бүлэглэлүүдийн эсрэг тэмцэхийн хамт, Афганистан дахь ажилгүйдэлтэй тэмцэж, нийт ард түмний элбэг дэлбэг амьдрал, нийгэм эдийн засгийн байдлыг сайжруулахын төлөө бүхнийг хийх ёстой. Дамын наймаатай тэмцэх асуудал бол хоёр дахь маш чухал асуудал юм. Учир нь афганы тариачид мансууруулах бодисыг бусад улсын нийслэлүүдэд хүргээгүй шүү дээ. Энэ ажил олон улсын сувагуудаар тарж байгаа, тийм учраас олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтарч энэ сувгуудыг илэрүүлэн устгах шаардлагатай байна. Москвагийн форумд оролцсон олон улс орны мансууруулах бодисны эсрэг болон хууль сахиулах байгууллагуудын тэргүүнүүд болон НҮБ, ХАБГБ, НАТО, ШХАБ-ийн төлөөлөгчид, төгсгөлийн баримт бичигтээ, мансууруулах бодисны үйлдвэрлэлийг, дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байгаа сорилт гэж үзэхээр шийдлээ. Европарламентад Итали улсаас сууж байгаа депутат Пино Арлакки, манай радиод өгсөн ярилцлагадаа, үүнтэй төсөөтэй бусад бага хурлуудыг бодвол Москвад би, Афганистаны асуудлыг шийдвэрлэх тов тодорхой саналууд, тэр тусмаа эдийн засгийн саналуудыг сонсолоо гээд: Энэ асуудлын үндэс нь болсон хар тамхины тариалангийн талбайг устгах төлөвлөгөөг зохиож амьдралд хэрэгжүүлэх, Орос улс болон  НҮБ-ийн төлөөлөгчид, мэдээж афганы засгийн газрыг оролцуулсан  хороог энэ бага хурлын үеэр бид байгуулж болно. Уунд саад болох ямарч улс төрийн саад тотгор надад харагдахгүй байна, хэрэгжүүлэх цаг нэгэнт болжээ гэж тэр хэллээ. Афганы мансууруулах бодисны үйлдвэрлэлийг устгах, «Радуга-2»  орос улсын төлөвлөгөөг оролцогчдын ихэнх нь сайшаалаа. Энэ хөтөлбөрт, хар тамхины тариалангийн талбайг устгах, тусгай албад тагнуулын мэдээгээ солилцох болон бусад арга хэмжээнүүд оржээ. Энэ хөтөлбөрийн зарим нэгэн заалтын дагуу одоо ч ажиллахад бэлэн байна гэж АНУ-ын төлөөлөгч мэдэгдснийг тэмдэглэх хэрэгтэй. Жишээ нь, хар тамхины нууц ноёдын талаархи мэдээллийг солилцоход бэлэн байна. Оросын тусгай албаныхан, мансууруулах бодисны наймаа хийж, Орос улс руу их хэмжээний хар тамхи явуулсан гэж сэжиглэж байгаа  Афганистаны иргэдийн талаархи мэдээлэлийг АНУ-аас Орос улс хүлээж байна. Мансууруулах бодисны эсрэг тэмцэх афганы цагдаа нарыг сургах ажлыг хамтран явуулах  тал дээр хоёр талын санал нэгдэж байна. Орос улс энэ жил 300 хүнийг сургана. Нэг үгээр хэлэхэд хамгийн ойрын үед афганы мансууруулах бодисны талаархи хандлагаа дэлхий дахин өөрчлөж, цагаан үхэлтэй зөв аргаар, хамгийн гол нь харилцан мэдээлэлцэн тэмцэж эхлэх юм бол энэ асуудлын ойрын жилүүдэд шийдэж чадна.