Киргизийн Жалалабад мужийн бүх нутаг дэвсгэрт 6-р сарын 22 хуртэл онц байдал тогтоолоо. Узбек, киргизүүдийн хооронд үүссэн угсаатны мөргөлдөөн зогсохгүй байгаа тул Түр засгийн газар ийм арга хэмжээ авчээ. Баасан гаригт ийм мөргөлдөөн Ош хотод гарсан бөгөөд улмаар Жалалабад муж руу шилжсэн юм. Тэд замдаа таарсан байшин барилгуудыг галдан шатааж байна. Хоёр талаас адилхан, зэвсэг хэрэглэж байгаа бөгөөд маш олон хүн амь насаа алдаж, шархадаад байна. Баасан гаригт Ош хотод болон түүний 4 дүүрэгт, бямба гаригт Жалалабад мужийн Жалалабад, Сузак дүүргүүдэд онц байдал зарласан байна.