Алдарт онгоцны зохион бутээгч Михаил Милийн нэртэй гудамж Улаан-Үдэд нээгдэнэ. Энэ гудамж байрлаж байгаа хувийн орон сууц баригчдын нөхөрлөлийн хүсэлтээр тус улсын засгийн газар, ЗХУ-ын социалист хөдөлмөрийн баатар түүний гэгээн дурсгалыг ийнхүү мөнхжүүлэхээр шийдсэн байна. Михаил Милийн зохион бүтээсэн нисдэг тэрэгтэй амьдралын зам нь салшгүй холбоотой Улаан-Үдийн агаарын хөлгийн үйлдвэрийн ажилчид тэнд хувийн орон сууц барьж байгаа гэж Буриадын засгийн газрын хэвлэлийн алба мэдээллээ. Буриадын нисдэг тэргэний үйлдвэрийнхэн, нисдэг тэргэний гарамгай зохион бүтээгчийн 100 жилийн ойг тэмдэглэсэн билээ. Тэр үед Улаан-Үдэд Милийн нэрэмжит москвагийн нисдэг тэрэгний үйлдвэрийн хамтран зутгэгчид нь болон Надежда, Елена хоёр охин нь зочилсон байна. Улаан-Үдийн нисдэг тэргэний уйлдвэр «Вертолеты России» нэгдэлд багтдаг бөгөөд Оросын, Милийн нисдэг тэрэг үйлдвэрлэдэг тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг билээ. Дэлхийн 30 гаруй улс, Ми-171 нисдэг тэргийг худалдан авч байна. Энэ нисдэг тэрэг Словак, Хятад, Өмнөд Солонгос, Бразил, Монгол улсуудад сертификатчлагдсан юм. Дэлхийд алдартай Ми-8 нисдэг тэрэгний түүхийг, түүний нэг хувилбар Ми-171М үргэлжлүүлэх болно. УҮНТҮ 2013 оноос энэ нисдэг тэргийг бөөнөөр нь үйлдвэрлэж эхлэнэ. Энэ нисдэг тэргэнд 80 шинэ техник технолог нэвтрүүлэх гэж байна.