Киргизд болсон үймээний үеэр шархадсан 6 хүнийг Орос улсын ОБЯ-ны онгоцоор Москвад авч ирлээ. Шархадсан 6 хүний дотор 5 настай охин, хоёр хөлгүй болсон цагдаа байна. Эх оронд нь байхгүй өндөр мэргэшлийн эмчилгээ хийлгэх шаардлагатай учраас тэднийг Москвад авчирсан юм. Оросын ОБЯ-ны аврага онгоцонд байрлуулсан тусгай модульд шархтанууд нислэгийн турш байрлаж байсан байна. Оросын ОБЯ-ны «Центроспас» бүлэг болон Бүх Оросын «Защита» эмнэлэгийн төвийн 10 эмч нар, зургаан шархадагсадын биеийн байдлыг хянаж ирлээ. Оросын ОБЯ-ны «Центроспас» бүлэгийн эмнэлэгийн албаны даргын орлогч Алексей Сальников ярихдаа: Энэ бүх өвчтөнүүд яаралтай мэс засал хийлгэж, урт хугацааны тусгай эмчилгээ хийлгэх шаарлагатай хүмүүс юм. Зургаан хүнээс тав нь сумны шархтай. Таван настай охин ууц нуруугаараа шарх авсан бөгөөд нуруу нугасны гэмтэлтэй. Өөр нэг өвчтөний бүх биеийн арьсны 40% нь түлэгдсэн гэлээ. Ерөнхийлөгч Д.Медведевийн даалгавараар Орос улс Киргизд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимаковагийн хэлснээр, төрийн тэргүүн, эм, эмийн бэлдмэл болон хүмүүнлэгийн тусламж үзүүлж, шархадсан хүмүүст тусламж үзүүлэхийг даалгасан байна. Улс орондоо хоёрт ордог Ош хотод 6-р сарын 11-ний шөнө узбек, киргизүүдийн хооронд угсаатан хоорондын мөргөлдөөн болсон юм. Энэ хотод төр засгаас онцгой байдал зарлаж, хөл хорих цаг тогтоосон боловч энэ арга хэмжээ эмгэнэлт байдлыг зогсоож чадсангүй. Сүүлийн үеийн мэдээгээр үргэлжилсээр байгаа мөргөлдөөний явцад 80 хүн амь насаа алдаж, 1000 гаруй хүн эмнэлэгийн тусламж авсан байна. Энэ бол албан ёсны мэдээ юм. Өнгөрсөн шөнө Ош хотод мөргөлдөөн болсонгүй. Харин Жалал-Абад хотод буун дуу сонсогдож, зэрлэг балмад залуучууд бүлэг хотоор сэлгүүцэж байлаа. Киргизийн төв засгийн газар, байдлыг тогтворжуулахын тулд хүчний байгууллагад зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн байна. Өнөөдрөөс эхлээд улс оронд хэсэгчилсэн цэрэг татлага явагдаж. Тус улс бие даан Ош хотод болсон үймээнийг дарж чадахгүй гэж Киргизийн тэргүүн мэдэгдлээ. Ийм учраас тус улс, оросын энхийг тохинуулагч хүчийг явуулахыг хүссэн байна. Ийм тусламжийг, тус улсын хилийг ноцтойгоор зөрчсөн буюу тус улсад гаднаас халдан довтолсон үед л үзүүлэх ёстой гэж Д.Медведев тайлбарлалаа. Киргизд ийм юм болоогүй байна, зөвхөн дотоодын зөрчил л үүсээд байна. Харин Киргизд ХАБГБ-ийн энхийг сахиулагч хүчийг оруулах асуудлыг тус байгууллагын оролцогч бүх улсууд зөвшөлцсөний дараа л шийднэ. Ийм зөвлөлгөөг даваа гаригт хийхээр тохиролцсон байна.