Хууль тогтоох дээд байгууллагын 150 суудлаас 79 суудал авсан барууны намынхан Словакд болсон парламентын сонгуульд ялалт байгууллаа. Тэгэхдээ «Смер-социал-демократия» эрх баригч нам амжилтанд хүрсэн байна. Тэдний төлөө сонгогчдын 35% нь саналаа өгсөн байна. Одоо барууны намууд засгийн газраа эмхлэн байгуулах ёстой. Засгийн эрх барьж байгаа социал-демократ нам, өөр намуудтай нэгдэж эвслийн засгийн газарт орж магадгүй.