Жолоодлогот «Союз» хөлөгтэй оросын пуужин зөөгчийг өнөө еглее Байконурын сансарын буудлын «Гагаринской» нэгдүгээр хөөргөгч талбайд байрлууллаа. Сансарын өмнөд талбай дээр ажиллаж байгаа  Роскосмос агентлагын төлөөлөгчийн мэдэгдснээр «Союз-ФГ» пуужин зөөгчийг «Союз ТМА-19» хөлөгтэй холбох ажил амжилттай явагдсан байна. Мягмар гаригаас Лхагва гаригт шилжих шөнө, Байконур сансарын буудлаас, дараагийн сансарын урт хугацааны МКС-24/25 багын гишүүд энэ хөлгөөр ОУСС-д очих болно.