Бямба гаригт Киргизийн Жалал-Абад хотод эхэлсэн узбек, киргизуудийн хоорондох угсаатны мөргөлдөөн сүүлийн цаг мөчид улам хурцдаж байна. Улс түмний найрамдлын их сургуулийн ойролцоо, морин тойруулагын газарт олон хүмүүс цугларч байна гэж нүдээр үзсэн хүмүүс ярьж байна. Буун дуу байнга сонсогдож байна. Дайралтаас хамгаалахын тулд нутгийн иргэд байшингаа тойруулж хамгаалалт барьж байна. Ихэнх дэлгүүр зах ажиллахгүй байгаа учир хүнсний бүтээгдхүүний хомсдол үүсч байна. 6-р сарын 11-нд угсаатан хоорондын мөргөлдөөн эхлэж гарсан Ош хотод байдал тогтворжиж байна. Хотын гудамж эл хуль байна, буун дуу бараг сонсогдохгүй байна. Ош, Жалал-Абад хот үүд болон ойролцоох мужуудад төр засгаас онц байдал тогтоож, хөл хорих цаг зарлалаа. Тус улсад бэлтгэл офицер, цэргүүдийг хэсэгчлэн дайчлаж эхэллээ.