Мари Кивиниеми гэдэг эмэгтэй, Финляндийн шинэ ерөнхий сайд болно. Төрийн эрх барьж байгаа эвсэлд багтсан «Финляндийн төв» намын тэргүүнээр тэрээр бямба гаригт сонгогджээ. Тэр дараа долоо хоногт засгийн газрын тэргүүнээр албан ёсоор ажиллана. Лахта хотод болсон тус намын их хурлаар, намын тэргүүнийг сонгох сонгуульд тэрээр ялалт байгуулсан байна Биеийн байдлаас болж ерөнхий сайдын суудал болон намын даргын ажлаа өгсөн Матти Ванханеныг тэр орлох болно. Мари Квиниеми урьдах засгийн газарт удирдлага болон коммуны яамны сайд байсан бөгөөд 1968 онд төрсөн, улс төрийн дээд боловсролтой.