Оросын өдрийн баярын ажиллагаа уламжлал ёсоор нийслэлд хотод лут том салютаар өндөрлөлөө. Москвагийн тэнгэр олон өнгийн галаар гэрэлтэж байлаа. Москвагийн янз бүрийн дүүргийн олон мянган оршин суугчид энэ гайхамшигтай шоуг үзэхээр гудамжинд гарцгаасан байна. Улаан талбайд болсон нэгдсэн концерт дуусангуут салют эхэлжээ. Энэ баярын концертонд оросын эстрадын одууд оролцсон байна. Энэ шоуны өвөрмөц сонин үзүүлбэрүүдээс гадна жинхэнэ морьт харуул болон машинууд тайзан дээр гарч ирсэн нь үзэгчдийн гайхшралыг төрүүллээ. Оросын өдрийг бүх орон даяар тэмдэглэлээ. Владивостокын төв гудамжаар асар том цагаан, цэнхэр, улаан енгийн далбааг авч явлаа. Энэ 630 хавтгай дөрвөлжин метр талбайтай далбааг, цэргийн сургуулийн 80 сонсогч авч явсан байна. Харин Эрхүү, Казань хотуудод Оросын өдрийг дарвуулт онгоцны тамирчдын тэмцээнээр тэмдэглэжээ. Донын Ростов хотын оршин суугчид болон зочид хотын төв паркд цугларчээ. Тэнд нутгийн хөгжмийн хамтлагууд тоглож, задгай тайзан дээр оюутны театрынхан гоё шоу үзүүлсэн байна. Орёл хотод энэ баярын өдөр, орон нутгийн мөргөлдөөнд амь үрэгдсэн тус хотын унаган иргэд интернационлч дайчдад зориулсан хөшөө нээсэн байна.