Киргизийн өмнөд Ош хотод ямар нэгэн зөрчил сөргөлдөөний голомт байхгүй байна гэж орон нутгийн захиргаа мэдээллээ. Хотыг хяналдандаа авсан бөгөөд хяналт шалгалтын постуудыг тавьж, эргүүл ажиллуулж байна. Харин хүнсний асуудал л хүнд байгаа бөгөөд хүмүүнлэгийн тусламжаар түүнийг шийднэ гэж найдаж байна. Бишкекээс ням гаригт Киргизийн 6 шархадсан хүн ачсан оросын ОБЯ-ны онгоц Москвад газардсан байна. Энэ онгоц, хэлмэгдэгсэдэд зориулсан эм, эмийн бэлдмэл, эмнэлэгийн тоног төхөөрөмж зэрэг 5 тонн ачааг Бишкект хүргэсэн билээ. Киргизийн өмнөд нийслэл Ош хотод баасан гаригийн шөнө узбек, киргизүүдийн хооронд угсаатан хоорондын мөргөлдөөн болсон юм. Бямба гаригт энэ мөргөлдөөн хөрш Жалалабад муж руу шилжсэн байна. Мөргөлдөөн болсон газруудад онцгой байдал зарлаж хөл хорьжээ. Бэлтгэл офицерууд болон халагдсан цэргүүдийг хэсэгчлэн дайчлах болсноо Киргизийн төр засаг зарлан мэдээллээ. Энэ мөргөлдөөний үеэр 80 хүн амь насаа алдаж, 1000-ад хүн шархаджээ. Киргизийн Түр засгийн газар, Орос улсаас энхийг тохинуулагчдаа явуулахыг хүссэн байна. Киргиз улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болон шархадсан хүмүүст туслахыг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев засгийн газартаа даалгалаа.