0Киргизийн нийслэл Бишкек хотоос өмнө зүгт 600 км зайд орших тус улсын мужийн төв Ош хотод үндэстэн хоорондын зөрчлийн улмаас олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, байшин барилга, дэлгүүр, захыг галдан шатаасны улмаас 50 гаруй хүн амь насаа алджээ. Энэ үеэр хохирсон 700 орчим хүн эмнэлгийн тусламж авчээ. Узбек үндэстнүүд голдуу худалдаа эрхэлдэг тус хотын хүн ам өлсгөлөнд нэрвэгдэх аюултай байна. Ош хотод пүрэв гаригт өнгөрөгч пүрэв гаригт  киргиз, узбек үндэстэн залуус зодолдож, энэ нь яваандаа хотын янз бүрийн хэсэгт олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал болон өргөжсөн юм. Киргизийн түр засгийн газар баасан гаригийн шөнө Ош, Узген, Карасуйс, Араван хот, мөн үзбек үндэстэн голдуу оршин суудаг Ош мужийн Узген дүүрэгт онц байдал тогтоожээ. Ош хотод цэрэг оруулсан байна. Эмх журам тогтооход тэдний хүч хүрэлцэхгүй байгаа тул Киргизийн түр засгийн газар афганистаны дайнд оролцсон чөлөөнд гарсан офицеруудыг тус бүгд найрамдах улсын өмнөд хэсгийн байдлыг тогтворжуулахад туслахыг уриалсан юм. Нийслэл Бишкек хотод эмх замбараагүй байдал дэгдлээ. Киргиз залуус Ош хотод очихоор автомашин дээрэмдэж байна. Хуучин ерөнхийлөгч Курманбек Бакиевийг төрийн эрхээс зайлуулсны дараа болсон үйл явдлын адилаар хотод эргээд дээрэм, эмх замбараагүй байдал гаарч магадгүй хэмээн Бишкек хотын оршин суугчид эмээж байна. Олон улсын тавцанд Киргизийн байдлыг эргээд хэлэлцэх боллоо. Төв азийн тус бүгд найрамдах улсад эмх замбараагүй байдал дэгдэж олон хүн үрэгдсэнд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун их түгшиж байгаагаа илэрхийлж, хүчирхийллээ нэн даруй зогсоож, тайван амгалан байдал тогтоохыг уриаллаа. Үүний зэрэгцээ Киргизийн түр засгийн газар үндэстэн хоорондын харилцаанд онцгой анхаарал хандуулж, тус бүгд найрамдах улсын иргэд тайван оршин байх нөхцлийг хангах арга хэмжээ авах хэрэгтэй гэж тэр хэллээ. Ташкентад баасан гаригт болосн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Киргизийн байдлыг голлон хэлэлцлээ. Орос, Хятад, Казахстан, Тажикистан, Узбекистан, Киргиз улс багтдаг ШХАБ-ын орнуудын удирдагчид тус бүгд найрамдах улсын байдлыг тогтворжуулж, төр засгийг хууль ёсны болгоход бүх талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн болохоо мэдэгдсэн юм. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев энэ чиглэлээр ШХАБ-ын тодорхой алхамыг уламжилсан билээ.  Киргизд төр засгийн хуулийн дагуу хөгжүүлэх нь гарцаагүй чухал. Тус улсад 7-р сарын 27-нд болон шинэ үндсэн хуулийн талаарх бүх нийтийн санал хураалтад ажиглагчдаа илгээж, цаашид тус улсад болж байгаа үйл явдалд мониторинг хийх нь чухал байна. Энэ улс ШХАБ-ыг үүсгэн байгуулсан орны нэг, манай холбоотон, түнш билээ. Тиймээс Киргизстан аль болох хурдан дотоод зөрчлийн үе шатаа даван туулж, төр засгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдэх орчин үеийн төр засаг байгуулахыг бид их хүсч байна гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Киргизийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Роза Отунбаева Орос улсын ерөнхий сайд В.Путинтай утсаар ярихдаа Бишкек Москвагаас энхийг сахиулагчдаа илгээх тусламж хүссэн нь тодорхой байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн нэр дээр ийм захидал бичээд байна гэж Отунбаева хэллээ.