0Парис хот 6-р сарын 12-нд Орос улсын төрийн баярыг тохиолдуулан  Эйфелийн цамхагийн дор Марсовын талбайд өргөн концерт зохион байгуулж байна. Концертод Моисеевийн нэрэмжит хамтлаг, Пятницкийн нэрэмжит найрал дууны хамтлаг зэрэг нэрд гарсан хамтлагууд уран бүтээлээ толилуулж байна. Владимир Спиваковын удирдлаганд "Виртуозы Москвы" цөөхүүл найрал хөгжмийн хамтлаг Бизе, Шостакович, Чайковскийийн бүтээлийг толилуулж байна. Үнэ төлбөргүй болох энэ концертын хүндэт зочин Мирей Матье байна. Орос-Францын жилийн ажлын хүрээнд энэ барын арга хэмжээ болж байна. Үндэсний баярыг тохиолдуулан Парисын орчин үеийн урлагийн музейд оросын зураачдын үзэсгэлэн гарч байна. Парис хотод баасан гаригт нээгдсэн Оросын үндэсний үзэсгэлэнд хоёр орны засгийн газрын тэргүүн В.Путин, Франсуа Фийон нар байв.