Оросын ард түмэн өнөөдөр Оросын өдрийг тэмдэглэж байна. Энэ улс орны төрийн гол баяр юм. Энэ баяр шинэ орчин үеийн Орос улс үүсэн бий босон үеийг сануулдаг.  Яг 20 жилийн тэртээ 1990 оны 6-р сарын 12-нд ЗСБНХОУ-ын ардын депутатын анхны хурлаар тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Орос улсын төрийн тусгаар тогтнолын тухай тунхаглалыг баталсан юм. Жилийн дараа яг энэ өдөр Орос улсын анхны ерөнхийлөгч Борис Ельциныг бүх нийтээр сонгож, ЗХУ дадарсны дараа оросын шинэ төр засгийг цогцлуулж эхэлсэн юм. Оросын хүн амын зарим нь өнөө хир энэ баярыг нэмэлт амралтын өдөр гэж үздэг ч, социологичдын мэдээгээр Орос улсад тусгаар тогтнол хэрэгтэй байсан гэж үзэх иргэдийн тоо сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгджээ. Үүний зэрэгцээ үүнд эргэлзэж байгаа хүмүүсийн тоо бараг гурав дахин буурсан байна. Орос улс тусгаар тогтносноор орчин үеийн геополитикт дорвитой үүрэг гүйцэтгэх болсныг тэд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Оросын нэрд гарсан улс төр судлаач Александр Ципко үүнтэй холбогдуулан ийнхүү ярисан юм:  Санал өгөх эрхгүй, тусламж гуйж гараа тоссон байдалтай байсан 1990 оны эхэн үеийнхтэй харьцуулбал Орос улс цэрэг, эдийн засаг, нийгмийн аюулгүй байдалд санаа тавьж, өөрийгөө хүндэтгэж, өөрөө өөрийгөө хангадаг улс болон хувирсан юм. Тиймээс энэ баярын үүсэл гарлаас түр холдовол улс эх орноороо бахархах үндэс бидэнд байна гэж би хэлнэ. Үнэхээр дэлхийн ганц ч асуудлыг Оросын оролцоогүй шийдэх аргагүй. Ираны цөмийн хөтөлбөр, израиль-арабын зөрчил бүх асуудалд бид чухал үүрэг гүйцэтгэж байна. Орчин үеийн ертөнцөд хүн төрлөхтний соёл иргэншилд гэж би хэлэх байна чухал үүрэг гүйцэтгэж байгаа улс орны хувьд орчин үеийн Орос улсыг ийнхүү тайлбарлаж байгаатай бүрэн санал нэг байна.  Орос улсын өдөр өнгөрсөн 20 жилд улс орны хөгжлийг дүгнэх сайхан шалтаг хэмээн үр ашигтай бодлогын Сангийн ерөнхий захирал Кирилл Танаев үзэж байна. Хамгийн гол нь Орос улс дэлхий дахинаа нэр хүндээ сэргээж чадсан нь чухал билээ.  Өмнөд Америктай Орос улсын харилцаа эргээд сэргэж, Орос улс хуучин зөвлөлтийн орон зайд эрчимтэй үүрэг гүйцэтгэж, мөн АНУ-тай тогтоосон харилцаанд дорвитой дэвшил гарсан гэж би үзэж байна. Орос улс Африкийн орнуудтай эргээд харилцаагаа сэргээж байна. Орос улс европын асуудлаар улам нэр хүндтэй байр суурь эзэлж байна. Мухардалд орсон олон асуудлыг шийдэх арга зам нь өнөөдөр тодорхой боллоо. Дэлхий дахинаа Орос улсын нэр хүнд өсч байгаа тод жишээ энэ гэж би бодож байна. Өдгөө манай улсын бодлогыг улам олон орон дэмжиж байна. Энэ үйл явц улам өргөжинө гэж би бодож байна. Шинэ оросын төр засгийг байгуулсан, мөн төрийн тусгаар тогтнолын тухай тунхаглалыг баталсан ардын депутатын анхны хуралд оролцсон хүмүүсийн нэг Олег Румянцев Орос улсын өдөр улс орны шинэ бүтцийг бэхжүүлэхэд юу хийх талаар бодох шалтаг хэмээн үзэж байна. Ард түмний засаглал, төр засгийн үйл ажиллагаанд нийгэм, парламентын хяналт тогтоох сэдэв өнөө үед оросын ард түмний ой тойнд байх ёстой гэж би бодож байна. Манай улсын тусгаар тогтнол жинтэй байхад энэ асуудал чухал билээ. Өнөө үед инноваци, шинэчлэлийн чухал санаачилга гаргаж байна. Улс орны улс төр, амьдралын бусад салбарт иргэдийн өргөн оролцоогүй энэ хэрэгжихгүй.  Уламжлал ёсоор өнөөдөр Кремльд Орос улсын төрийн шагнал гардуулах ёслол, төрийн баярыг тохиолдуулан хүлээн авалт болж байна. Үдэш Улаан талбай баярын өргөн талбар болон хувирна. Энд уламжлал ёсоор баярын өргөн концерт болно. Энэ удаа баярын зохион байгуулагчид тайзан дээр морьт харуул, автомшин гаргах технологийн ер бусын шийдэл ашиглаж, баярыг шинэ хэлбэрээр зохион байгуулна гэж амласан юм.