0 Польшийн засгийн газрын эскадрилийн нисэгчид нислэгийн дүрмийг байнга зөрчиж байжээ. Хэд хэдэн орны нисэх буудал нисэгчдийн талаар байнга гомдол гаргадаг байсан тухай "Речь Посполита" сонин уламжлав. Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорскийн Марсельд айлчлах үеэр нисэх багийн үйл ажиллагаатай холбоотой Цюрихийн буудлын мэдэгдэл тус сонинд гарчээ. Тухайн үед польшийн нисэх баг швейцарийн нислэгт хяналт тавих газрын зааврыг зөрчин орон сууцны байшин дээгүүр ниссэн байна. Цэргийн шинжээч Януш Валчакийн үзэж байгаагаар "нисэгчдийг хангалттай сургаагүй, үйлдлийг нь хэн ч хянадаггүй" тул энэ мэт зөрчил гардаг байна.