0Хятадад гадаадын шууд хөрөнгө оруулалт өсч байна. Тавдугаар сард энэ үзүүлэлт 8,1 тэрбум доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 27,4 хувиар илүү байна. БНХАУ-ын худалдааны яамны төлөөлөгч Яо Зянь өнөөдөр ийм мэдээлэл танилцуулав. 2010 оны эхний таван сард БНХАУ-ын эдийн засагт  гадаадын шууд хөрөнгө оруулалт нийт дүнгээр 14,3 хувиар өсч 38,9 тэрбум доллар болсон юм. 2009 оны дунд үед гадаадын хөрөнгө оруулалтын өсөлтийн нааштай хандлага ажиглагдаж, шинжээчдийн үзэж байгаагаар эдийн засаг эрүүлжих, тус улсын засгийн газрын хямарлын эсрэг арга хэмжээний нааштай үр дүнгийн шинж тэмдгийг илтгэж байна.