Өнөөдөр Орос улсын өдөр буюу улс орны төрийн гол баяр юм. Хорин жилийн тэртээ 1990 оны 6-р сарын 12-нд ЗСБНХОУ-ын ардын депутатын анхны хурлаар тухайн үед ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Орос улсын төрийн тусгаар тогтнолын тухай тунхаглалыг баталжээ. Жилийн дараа яг энэ өдөр бүх нийтээр Орос улсын анхны ерөнхийлөгчийг сонгосон юм. Уламжлал ёсоор Кремльд өнөөдөр баярыг тохиолдуулан төрийн шагнал гардуулах ёслол, хүлээн авалт болно. Улаан талбай үдэш асар том баярын талбар болон хувирна. Энэ удаа баярыг зохион байгуулагчид тайзан дээр морьт харуул, авто машин гаргах зэрэг технологийн ер бусын шийдэл ашиглаж шинэ хэлбэрээр зохион байгуулна гэж амлаж байна. Оросын бүх бүс нутагт баярын арга хэмжээ болно.