0ОХУ-ын Алс Дорнодын Приморийн хязгаарт цагдаагийн ажилтнуудад халдсан хэрэгт сэжиглэж байгаа дээрэмчдийн бүлгийн сүүлчийн гишүүн бууж өгсөн гэж хууль сахиулах байгууллагын төлөөлөгч уламжлав. Хүчнийхэн өнөөдөр Уссурийск хотод дөрвөн зэвсэгт дээрэмчин нуугдсан гурван давхар орон сууцыг бүсэлж, бууж өгөхийг шаарджээ. Тэд хариуд нь гал нээсэн байна. Буудалцааны үеэр хоёр дээрэмчин үрэгдэж, нэг нь бууж өгчээ. Урьд хоёр дээрэмчнийг саатуулсан юм. Тэд энэ оны 2-р сараас цагдаагийн ажилтнуудад халдаж, дээрэм, машин хулгайлж, гал тавьж, зэвсэг, тээврийн хэрэгсэл хулгайлжээ. Энэ халдлагын улмаас цагдаагийн нэг ажилтан үрэгдэж, гурван хүн шархадсан байна.