Иранд С-300 зенит-пуужингийн цогцолбор нийлүүлэх тухайд Орос улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын шаардлагыг чанд, тууштай мөрдөнө. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков өнөөдөр энэ тухай мэдэгдэв. Хориг арга хэмжээгээр давшилтын зэвсэг, батлан хамгаалах зэвсгийн тухайд хамтын ажиллагааг хязгаарласан. Харин энэ цогцолборын тухайд  хамтын ажиллагааг хязгаарлаагүй гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ташкентад болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв. Үүнээс үүдэн Иранд С-300 агаарын довтолгооноос хамгаалах цогцолбор нийлүүлэхэд саад гарах учиргүй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол орос-иран эдийн засгийн салбарт хамтран ажиллахад саад болохгүй гэж Сергей Лавров хэллээ. "Бушер" атомын цахилгаан станцыг барьж дуусгахад, мөн Бушерийн станцтай төстэй хөнгөн усны дурын тоогоор реактор барихад хориг тавиагүй байна.