0Санкт-Петербург хотод 6-р сарын 12-22-нд буддын шашны соёлын 10 хоногийн арга хэмжээ болно. Нева мөрний эрэг дээрх хотын захиргааны дэмжлэгээр шашин, олон нийтийн нэгдэл энэ арга хэмжээг зохион явуулна. Хойд нийслэлийн захиргааны "Тэвчээртэй байх"  хөтөлбөрийн хүрээнд энэ арга хэмжээг явуулж байна. Санкт-Петербург хотын иргэд, зочдод Орос улсын Буриад, Халимаг, Тува, Алтайн нутагт оршин суудаг буддын шашин шүтдэг ард түмний амьдралын нэг хэсэг буддын шашны соёл зэрэг олон төлөвлөгөөт арга хэмжээг толилуулна. Арга хэмжээний хүрээнд Орос дахь буддын шашны уламжлалт Сангхи урсгалын тэргүүний шийдвэрээр Санкт-Петербургийн "Гунзэнчойной" дацанд 1911-1917 онд Дорно Сибирийн буддын шашны тэргүүний талаарх янз бүрийн мэдээлэл бүхий "Хамба лам Итигэловын үзэгдэл" үзэсгэлэн гаргана. Хамба лам Итигэлов "завилан суусан тэрчигтээ хадгалагдсан" нь сүсэгтнүүдийг гайхлыг төрүүлж, энэ үзэгдлийг хараахан дорвитой тайлбарлаж чадахгүй байгаа эрдэмтдийн анхаарлыг татсан юм. "Сур харваан" зэрэг соёл-спортын үндэсний баяр зэрэг бусад арга хэмжээ зохион явуулахаар төлөвлөжээ. Бангкок хотын захиргааны уламжлалт тай үндэсний бүжгийн театрын тоглолт болно. Мөн "Буддизм болон орчин үеийн шатанд нийгмийг эрүүлжүүлэх" сэдэвт дугуй ширээний уулзалтад төвдийн анагаах ухааны чиглэлээр мэргэшиж байгаа эмч нар, европ эмчилгээний арга барилтай эмч нар оролцоно. Улсын консерваторийн их танхимд 6-р сарын 14-нд болно Буриад, Халимаг, Алтай, Монголын уран бүтээлч, Таиландын "бадамлянхуа цэцгийн гэгээ" хамтлагийн концерт гол үйл явдлын нэг байна.