Хятадын мансууруулах бодистой тэмцэх цагдаагийнхан ууланд мансууруулах бодисын намуу цэцгийн тариаланг илрүүлэх нисэгчгүй нисэх онгоц нисгэлээ. Одоо цэцэглэж байгаа намуу цэцэг нисэх онгоц нисч байгаа 6 км зайнаас маш сайн харагддаг байна. Мэдээж хэрэг энэ аппаратыг сүүлийн 9 жил мансууруулах бодисын үйлдвэрлэлийн хэмжээ 40 гаруй дахин нэмэгдсэн Афганистанд намуу цэцгийн тариалангийн талбайг устгахад амжилттай ашиглах боломжтой байсан. Харин мансууруулах бодисын намуу цэцэг тариаланг устгах нь америк болон НАТО-ийн цэргийнхний тэргүүн зорилт биш байна гэж улс төр судлаач, Оросын шинжлэх ухаан академийн Дэлхийн эдийн засаг олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Игорь Хохлов ийнхүү ярив. Афганистан дахь олон улсын хүчний техник хангамжинд бус улс төрийн зорилгод гол асуудал байна. Намуу цэцгийн тариалалтыг устгах зорилт гэж алга. Нисэх онгоцноос гербицид цацаж намуу цэцгийн тариалалтыг устгах Орос улсын санал болгосон эрс аргыг АНУ, НАТО эсэргүүцэж байна. Зөвхөн намуу цэцгийг устгах тусгай бодисыг үүнд ашиглах боломжтой. Химийн бодис хортой, тэгээд ч орлогын эх үүсвэрээ алдаж, ундууцсан тариачид орон нутгийн засаг захиргааг дэмжихээ больж, талибан хөдөлгөөний эгнээ өргөжинө гэж цэргийнхэн тайлбарлаж байна. Ийнхүү хэлсэн нь хоёр санаатай агуулж байна гэж Игорь Хохлов үргэлжлүүлэн ярив. Афганистаны нутаг дэвсгэрт гербицид цацахад америкчүүд тус улсын хүн амын эрүүл мэндэд зовнижээ. Харин  АНУ-ын дотоод зах зээлд нийлүүлдэг хар тамхины тариалалтыг америкчүүд гербицид цацаж устгадаг Колумби, Боливийн хүн ам, эсвэл орос үндэстний эрүүл мэндэд америкчүүд яагаад ч юм зовнихгүй байна.Үүний зэрэгцээ афганистаны тариачид орлогын цорын ганц эх үүсвэр намуу цэцгийн тариалалтад илүү их найдах болжээ. Намуу цэцэг арчилгаа шаардлагагүй, ямар ч ургамал үхэж болох тийм нөхцөлд ч ургадаг. Мансууруулах бодисын наймаачин өөрөө ирж, ургацаа бэлнээр төлж авдаг байна. Ургацаа аваад зах явна. Тэнд борлуулна гэх баталгаа байхгүй. Хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний үнэ яагаад ч мансууруулах бодисын түүхий эдийн үнэтэй дүйцэхгүй. Бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсгөснөөр нөхцөл байдлыг нааштай шийдэж чадахгүй гэдэгт Игорь Хохлов итгэлтэй байна.  Олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжийг хэрхэн хулгайлж байгаа бид гэрчилнэ. Ийм нөхцөлд худалдан авах үнийг өсгөхөд илгээсэн мөнгийг тариачдад өгч байгаа гэж яахин найдаж болох билээ.Мансууруулах бодисын наймаанд тариачид төдийгүй Хамид Карзайн засгийн газрыг эсэргүүцэгч зэвсэгт сөрөг хүчин, түүний засаг захиргааны төрийн түшмэд татагдан орсон. Кандагар хотод оршин суудаг ерөнхийлөгчийн ах тус улсын мансууруулах бодисын гол наймаачин хэмээн өрнөдийн хэвлэлд бичиж байна. /АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 5-р сарын дундуур Хамид Карзайтай уулзахдаа афганистаны ерөнхийлөгч "таагүй" ахынхаа талаар түрүүлж ам нээхийг тэвчээртэй хүлээсэн юм. Яриа хэлэлцээний дараа Карзай ахын талаарх сэдвийг хаасан гэж сэтгүүлчдэд мэдэгджээ. Харин Афганистан дахь мансууруулах бодисын үйлдвэрлэлийн сэдвийг зүгээр ч нэг үүгээр хаахгүй гэж Игорь Хохлов ярилаа.  АНУ-ын удирдлага улс төрийн шийдвэр гаргахгүйгээр, Афганистаны засаг захиргааг хүн амын олонх нь хүлээн зөвшөөрөхгүй бол, мөн авилгыг шийдэхгүйгээр ямар ч сайн сайхан арга хэмжээ агаарт хоосон донсолохтой адил болно. Ийм нөхцөлд сонирхогч бүх талтай хамтран ажиллахаас өөр гарц байхгүй гэж Дэлхийн эдийн засаг олон улсын харилцааны хүрээлэнгийн олон улсын аюулгүй байдлын төвийн шинжээч Владимир Сотников үзэж байна. Ядаж америкчүүд, гадаадын цэргийнхнийг мансууруулах бодисын наймаанаас олсон мөнгийг авилгад авдаг төрийн албан хаагчдыг хянахыг ятгавал Орос улсын санал утгатай байна. АНУ, НАТО аль нь  ч ийнхүү хамтран ажиллах хүсэлгүй болох нь амьдралаас харагдаж байна. Хөрш Пакистан улсыг зайлшгүй оролцуулж, афганистаны асуудлыг шийдэнэ гэж шинжээч нэмж хэлэв. Байдал үүнээс ч дордоно гэдэгт бэлэн байх хэрэгтэй. НҮБ-ын мэдээгээр энэ жил  Афганистаны өмнөд хэсгийн мужид намуу цэцгийн тариалалтын бараг гуравны нэгийг үл мэдэгдэх өвчин устгажээ. Үүний улмаас мансууруулах бодисын наймаачид 2500 тонн опиум алдаж байгаа юм. Тэгэхлээр худалдан авах үнэ өсч, мансууруулах өвс тарьдаг тариачдад ашигтай байна.