0Киргизд суугаа оросын иргэд Орос улсад шилжих баримт бичиг авахаар Оросын элчин сайдын яаманд "дайрч байна". Орос улсын Холбооны цагаачлалын албаны олон нийттэй харилцаа тогтоох хэлтсийн дарга Константин Полторанин "Оросын дуу хоолой" радиод энэ тухай мэдэгдэв. Эдгээр хүмүүс сайн дураар Орос улс явах, нутаг нэгтнүүдийг нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрт оролцоход бэлэн байна гэж тэр хэллээ. "Киргизд яс үндсээр хүнийг мөрдөж эхэлсэн баримт байна" гэж Полторанин хэлэв. Сүүлийн үед орос улсын элчин сайдын яаманд өдөрт 300 хүртэл хүн хандаж байгаа тухай тэрээр хэллээ. Дипломат албан хаагчийн тоог нэмэхээр шийдсэн байна. Киргизийн байдал хурцадсаар байна. Тус бүгд найрамдах улсын өмнөд хэсэгт мөргөлдөөний улмаас хүмүүс үрэгдэж, шархаджээ.