0Орос, Францын харилцаа маш сайн хөгжиж байна. ОХУ-ын ерөнхий сайд В.Путин Францын ерөнхийлөгч асан Жак Ширактай өнөөдөр уулзахдаа ийнхүү мэдэгдэв. "Бид олон улсын тавцанд маш сайн хамтран ажиллаж, эдийн засгийн салбар дахь үйл ажиллагаагаа уялдуулж байна" гэж ерөнхий сайд хэллээ. Дэлхийг хамарсан эдийн засгийн хямарлын үеэр хоёр талын худалдааны хэмжээ 22 хувиар буурсан ч, энэ оны эхний улиралд өсөлт 37 хувьтай байна. Парис хотод оросын үндэсний үзэсгэлэн нээхийн өмнө Орос улсын ерөнхий сайд Жак Ширактай уулзлаа. В.Путин пүрэв гаригт ерөнхий сайд Франсуа Фийнтай уулзах үеэр талууд эрчим хүчний салбарт хамтран ажиллах, нийгэм, хүмүүнлэгийн асуудлэгийн асуудлыг хэлэлцсэн байна.