Киргизийн байдлаас ШХАБ-ын орнуудын төрийн тэргүүн нарын 10 дахь дээд хэмжээний уулзалтын тэргүүн зэрэгт хэлэлцэх асуудал өөрчлөгдлөө. Санал нэгтэй баталсан баримт бичигт киргизийн ард түмэнтэй эв санаа нэг, сөрөг хүчин өмнөх дэглэмийн оронд засгийн эрхэнд гарсны дараа тус бүгд найрамдах улсын байдалд бүгд түгшиж байгаагаа илэрхийлэв. Үндэстэн хоорондын хөрснөөс энэ өдрүүдэд Киргизийн өмнөд хэсгийн Ош хотод цус урсгасан мөргөлдөөнөөс үүдэн энэ сэдэв нэлээд чухал байна. Орос, Хятад, Казахстан, Тажикистан, Узбекистан, Киргиз улс багтдаг ШХАБ-ын орнуудын удирдагчид тус бүгд найрамдах улсын төр засгийг хууль ёсны болгох, нөхцөл байдлыг нэн даруй тогтворжуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн болохоо баталлаа. Энэ чиглэлээр ШХАБ-ын тодорхой алхамыг Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев танилцуулав. Киргизстанд хууль ёсоор төр засгийг хөгжүүлэх нь гарцаагүй чухал. Тиймээс бид 7-р сарын 27-нд болон шинэ үндсэн хуулийн төслийн талаарх бүх нийтийн санал хураалтад ШХАБ-ын ажиглагчдыг илгээх, цаашид Киргизстанд болж байгаа үйл явдалд мониторинг хийх нь зөв хэмээн үзэж байна. Энэ улс ШХАБ-ыг үүсгэн байгуулагчийн нэг, манай холбоотон, ойрын түнш юм. Киргизстан дотоод зөрчлийн үе шатаа даван туулж, улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдэх чадалтай орчин үеийн төр засаг байгуулах зорилтыг аль болох хурдан шийдэхийг бид чин сэтгэлээсээ сонирхож байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч тэмдэглэв. Ташкентад болсон дээд хэмжээний уулзалтаар ШХАБ-ын ажиглагч улс Афганистанаас мансууруулах бодис зөөвөрлөж байгаа асуудалд ихээхэн анхаарал хандуулав. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 2011-2016 онд ШХАБ-ын мансууруулах бодистой тэмцэх стратеги, үүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахыг санал болгов. ансууруулах бодис манай орны иргэдийн эрүүл мэндийг сүйтгээд зогсохгүй аливаа үндэстний ирээдүйг баллаж байгаа тухай ярилаа. Энэ бүгд ОХУ-д хамаатай. Мансууруулах бодисын наймаа эрт дээрээс олон улсын терроризмыг тэтгэх хүчтэй эх сурвалж болжээ. Тэгэхлээр мансууруулах бодисын урсгал бүс нутаг төдийгүй, дэлхийн хэмжээнд заналхийлж байна. Тиймээс дэлхийн хэмжээнд арга хэмжээ авах хэрэгтэй. Улс орныг муу, сайн хэмээн хуваалгүй хамтран ажиллах хэрэгтэй гэж орос улсын удирдагч мэдэгдэв. Афганистаны мансууруулах бодисын наймаа, Киргизийн байдал хоёр тулгамдсан асуудлаас гадна ШХАБ-ын гишүүн орны тэргүүн нар хэлэлцэх хэргийн үндсэн төлөвлөгөөнд багтсан асуудлыг мартсангүй. Тэдний баталсан гол баримт бичгийн нэг нь байгууллагад шинэ гишүүн элсүүлэх журмын тухай зүйл юм. Нэр дэвшигч улс евразийн бүс нутагт оршдог байх үндсэн шалгуур тавьж байна. Тухайн улсад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг үйлчлээгүй байх өөр нэг болзол байна. Тухайлбал Иран улс одоохондоо тус байгууллагын ажиглагч гишүүнээс бүрэн эрхт гишүүн болох аргагүй юм. Харин Пакистан, Афганистан бүх шалгуурт тэнцэж байна. Ямартаа ч ШХАБ-ын шийдвэр бүс нутгийн түвшнээс дэлхийн байгууллагын түвшинд, дэлхий дахинаа улам жинтэй болж байна.