Гүрж Орос улстай харилцаагаа хэвийн болгох нь амин чухал хэмээн Гүржийн ерөнхий сайд асан, "Шударга Гүржийн төлөө" сөрөг хүчний намын удирдагч Зураб Ногаидели үзэж байна. Ингэснээр Гүрж тайван замаар нэгдэж, сэргэх нөхцөл бүрдэнэ гэж тэрээр хэлэв. Гүржийн өнөөгийн засаг захиргаа Орос улстай харилцаагаа зохицуулах төлөвлөгөө, бүр хүсэл ч үгүй байна гэж Ногаидели тэмдэглэв. Гүржийн сөрөг хүчний удирдагчийн үзэж байгаагаар засаг захиргааны бодож тунгаагаагүй үйлдлийн улмаас Гүржийн эдийн засаг бараг сүйрч, ажилгүйдэл, цагаачлалын түвшин эрс нэмэгдэж, гадаад өрийн үзүүлэлт урьд байгаагүйгээр өссөн. Улс орныг хямарлаас гаргахад төр засгийг тайван замаар солих хэрэгтэй гэж Ногаидели хэллээ.