0Турк долоон жилийн дараа оросын үйлдвэрийн анхны атомын цахилгаан станцтай болно гэж "Заман" сонин өнөөдөр уламжлав. Оросын тал нийт 5 гигаватт гаруй хүчин чадалтай эрчим хүчний дөрвөн блок барих санал тавьжээ. Эхний шатанд Орос улс төслийн компанийн хөрөнгийг 100 хувь эзэмшинэ. Аажмаар үнэт цаасны 49 хүртлэх хувийг туркийн хувьцаа эзэмшигчид худалдана. Станцын ажилчин, албан хаагчийн ихэнх нь туркийн иргэн байна гэж сонинд тэмдэглэсэн байна. Тэднийг үнэ төлбөргүй сургана.