0 Японы шинэ ерөнхий сайд Наото Кан Орос улстай улс төр, эдийн засгийн салбарт харилцаагаа эрчимтэй хөгжүүлэх бодолтой байна. Тэрээр энэ тухай өнөөдөр парламентад хэлсэн анхны хөтөлбөрийн үгэндээ энэ тухай мэдэгдсэн гэж ИТАР-ТАСС агентлаг уламжлав. "Би хоёр орны харилцаанд хамгийн том бэрхшээл болж байгаа хойд нутаг дэвсгэрийн тухай асуудлыг шийдэж, энхийн гэрээ байгуулахын тулд Орос улстай харилцаагаа хөгжүүлэхэд эрчимтэй ажиллаж, үүнийг улс төр, эдийн засгийн талбарт нэг тэрэгний дугуй адил урагш хөдөлгөнө" гэж ерөнхий сайд хэллээ. Дотоод бодлогын тухайд Наото Кан эдийн засаг, санхүү, нийгэм хангамжийн системийг шинэчилж, улсын төсвийг алдагдалтай боловсруулахаас аажмаар татгалзана хэмээн амлав.