0Ташкентад болж байгаа дээд хэмжээний уулзалтаар сайшаах ШХАБ-д шинэ гишүүн элсүүлэх журмын тухай зүйл энэ байгууллагын нээлттэй шинжийг баталж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев мэдэгдэлдээ дурдав. Энэ болон бусад баримт бичгийг бэлтгэхэд ШХАБ-ыг даргалж байгаа Узбекистан улс бүтээлч үүрэг гүйцэтгэж байгааг тэрээр тэмдэглэв. Шинэ гишүүн элсүүлэх журмын тухай зүйл нь "байгууллагын дотоод чухал баримт бичиг" хэмээн Д.Медведев тэмдэглэллээ. "Үүгээр байгууллагын нээлттэй шинж чанарыг баталж, ШХАБ-ын хүрээг тэлэх урьтал нөхцлийг бүрдүүлж байна" гэж Орос улсын тэргүүн мэдэгдэв. ШХАБ-ын бүх гишүүний ашиг сонирхолд олонхийн саналд түшиглэх зарчмын дагуу шуурхай горимоор шинэ гишүүн элсүүлэх санхүү болон захиргааны асуудлаар тохиролцоно" гэдэгт найдаж байгаагаа тэрээр хэллээ.