0 Казахстан улс ШХАБ-ыг даргалахдаа хэрэгжүүлэх тэргүүн зэргийн зорилтын нэг нь Киргизд туслах явдал хэмээн Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев мэдэгдэв. Киргизийн Ош мужид үндэстэн хоорондын хөрсөн дээр дахин мөргөлдөөн гарсан юм. "Өнөөгийн бэрхшээлийг даван туулж, энх тайван, тогтвортой байдлыг хадгалж, нийгэм-эдийн засгийн салбарыг дээшлүүлэх замд" тус улсад туслахыг Казахстаны ерөнхийлөгч ШХАБ-ын орнуудад уриалжээ. Хүмүүнлэгийн болон зээлийн үндсэн дээр Киргизд туслах нь чухал ач холбогдолтой хэмээн Казахстаны ерөнхийлөгч үүнтэй холбогдуулан тэмдэглэв.