Киргизийн хууль сахиулах байгууллагууд Ош хотын  байдлыг бүрэн хяналтандаа авсан гэж тус хотын комендант цагдаагийн генерал Бактыбек Алымбеков хэллээ. "Ош хотод одоо хууль сахиулах байгууллага, улсын хилийн алба, армийн анги нэгтгэлийн 1000 орчим ажилтан эргүүл хийж байна." Одоо хурцадмал байдлыг намжаахад бүх хүч, тусгай хэрэгсэл ашиглаж байна гэж комендант хэллээ. Цагдаагийн генерал тэртээ тэргүй тэсрэх аюултай байгаа нөхцөл байдлыг улам дордуулахгүйн тулд шалгаагүй мэдээлэл нийтлэхгүй байхыг сэтгүүлчдэд уриаллаа.