Өнөөдөр Узбекистаны нийслэл Ташкентад өчигдөр эхэлсэн ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын ажлын үндсэн өдөр. Дээд хэмжээний уулзалтад ШХАБ-ын гишүүн, ажиглагч орны удирдагч тухайлбал Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оролцож абйна. Уулзалтын гол сэдэв Киргизийн байдал, бүс нутгийн аюулгүй байдлын асуудал, мансууруулах бодисын наймаатай тэмцэх, тээвэр, эрчим хүч, харилцан худалдааны салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх зэрэг байна. Орос улсын төрийн тэргүүн өчигдөр хоёр талын хэд хэдэн уулзалт хийсэн байна. Тухайлбал Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевтай уулзаж, Гаалийн холбооны хөгжлийн асуудлыг, мөн Пакистаны ерөнхийлөгч Асиф Али Зардаритай аюулгүй байдлын асуудлаг хэлэлцлээ.