0Энэтхэгийн далай, Адены буланд дээрэмтэй тэмцэх Европын Холбооны "Атланта" баг дахин нэг жил ажиллана. Сомалийн эргийн ойролцоох Европын Холбооны цэрэг-тэнгисийн хүчний командлагч, сөрөх-адмирал Питер Хадсон лхагва гаригт Брюссельд болсон хэвлэлийн бага  хурлын үеэр энэ тухай мэдэгдэв. "Сүүлийн хоёр жилд дээрэмчид үйл ажиллагааны хүрээгээ улам тэлж, иргэний худалдааны хөлөг онгоцыг улам бусармаг аргаар булаан эзэлж байна" гэж  гэж дээрмийн байдлын талаар Хадсон ийнхүү мэдэгдсэн юм. Дэлхийн хамтын нийгэмлэгийн арга хэмжээ авсаар байгаа ч, одоогоор 400 гаруй далайчин, 20 орчим хөлөг онгоц дээрэмчдийн хяналтанд байна.