0ОХУ-ын ерөнхий сайд В.Путины өнөөдөр Парис хотод хийж байгаа ажлын айчлалыг орос-францын тохиролцоог бэхжүүлэх чухал алхам гэж үзэж байна. Тэрээр улс орны удирдлагатай уулзаж, Орос үндэсний үзэсгэлэнг нээнэ. Орос-Францын харилцаа эдийн засгийн түншлэлд шинэ хандлага болно гэдэгт ардын хөдөлгөөнийг дэмжих эрх баригч Холбооны дэд дарга, сенатч Жан-Пьер Раффарен мэдэгдэв. Харилцаанд саад болох асуудал Франц, Оросын хооронд байхгүй гэж тэрээр хэллээ. Орос улс өнөө үед дэлхийн өсөлтийн тэргүүлэх үүсгүүрийн нэг болж, өөртөө төдийгүй Францад нааштай нөлөөлж байна гэж сенатч хэлэв.