0Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев зураач Илья Глазуновт 80 насных нь ойг тохиолдуулан баяр хүргэсэн тухай Кремлийн хэвлэлийн албанаас уламжлав. Глазунов Орос орон, түүх, соёлыг хайрладаг сэтгэлээ бүх уран бүтээлдээ шингээдэг. "Оросын сонгодог уран зохиол, орчин үеийн хүмүүсийн хөрөг зураг бүтээхдээ та хүний дотоод ертөнц, сэтгэлийн баялаг, хувь хүний онцлогийг нээхийг эрмэлздэг" гэж ерөнхийлөгчийн цахилгаан хуудсанд дурдсан байна. Зохиолч Федор Достоевскийн бүтээлд зориулсан зургаар уран бүтээлч дэлхий дахинаа алдаршсэн юм. Зураачийн ойг тохиолдуулан Москва хотод нээсэн үзэсгэлэнд түүний 50 шинэ зураг тухайлбал "Нударгатны хөрөнгө хураах" нэртэй зургийг үзэх боломжтой.