НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолын гол санаа нь Ираны талыг хамтын ажиллагаанд өдөөх явдал юм. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл нэмэлт хориг арга хэмжээг тусгасан Тегераны талаар шинэ тогтоол баталсан талаар Орос улсын Гадаад хэргийн яам лхагва гаригт ийнхүү мэдэгдлээ. Тогтоолын шинэ төсөлд "дордуулж", эсвэл "тамирдуулах" нөлөөллийн арга хэмжээ байхгүй гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Хүч үл хэрэглэх арга хэмжээ авахаас гадна Ираны цөмийн хөтөлбөрийн хүрээнд цөмийн зэвсэг үл хэрэглэх зорилт хэрэгжүүлэхэд чиглэсэн байна. Олонхийн саналаар лхагва гаригт баталсан тогтоолд Ираны цөмийн хөтөлбөрт хамаатай ачаа тээвэрлэж байж болзошгүй сэжигтэй хөлөг онгоцыг шалгах тухай тусгажээ.