0Магас хочтой хамгийн аюултай террористуудын нэг Али Тазиевыг Хойд Кавказд баривчилжээ. Холбооны аюулаас хамгаалах албаны ажилтнууд баривчлах ажиллагаа явуулав. Тазиев устгасан зэвсэгт этгээдүүдийн удирдагч Шамиль Басаевын хамт 2004 онд Назраньд халдах ажиллагааг удирдаж, Ставрополийн хязгаарт хот хоорондын автобусыг дэлбэлж, Ингушетийн ерөнхийлөгч асан Мурат Зязиковын хамаатныг хулгайлсан байна. Тэрээр өнгөрсөн оны 6-р сард Ингушетийн тэргүүн Юнус-Бек Евкуровыг хулгайлахад мөн оролцжээ. Ерөнхийлөгчийн баярын жагсаал өнгөрөх мөчид 70 кг орчим тротилтай тэнцэх дэлбэрэх төхөөрөг ажиллажээ. Алан хядах ажиллагааны дүнд Евкуров олон удаа шархадаж, хоёр сар эмнэлэгт хэвтсэн байна. Магасыг Москвад хүргэж, баривчилсан бөгөөд түүнд ял ногдуулжээ.