0Бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, терроризмтай тэмцэх зэрэг нь өнөөдөр Узбекистаны нийслэл Ташкентад эхэлсэн ШХАБ-ын жил тутмын дээд хэмжээний уулзалтын анхаарлын төвд байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хоёр өдөр үргэлжлэх уулзалтад оролцоно. Дээд хэмжээний уулзалтад ажиглагч улс Монгол, Пакистан, Энэтхэг, Иран зэрэг улс, мөн Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай, Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов нар оролцоно. Үүнээс гадна энэ арга хэмжээнд НҮБ болон олон улсын бусад байгууллагын төлөөлөгч оролцох тухай Вести уламжлав. ШХАБ 2001 онд байгуулсан бүс нутгийн олон улсын байгууллага юм. Тус байгууллагад Орос, Казахстан, Хятад, Киргиз, Тажикистан, Узбекистан улс багтдаг.