0Энэтхэг, Хятадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ОХУ төвдийн шашны тэргүүн далай ламд виза олгож магадгүй тухай мэдээллээ. Үүний зэрэгцээ нийтлэлийн зохиогчид ОХУ-аас Энэтхэгт суугаа Онц Бөгөөд бүрэн эрхт элчин сайд Александр Кадакины мэдэгдлээс иш татсан байна. Харин ноён Кадакин ийм мэдэгдэл хийгээгүй, мөн Далай ламын айлчлалын тухайд оросын байр суурьт ямар нэг өөрчлөлт гараагүй гэж "Оросын дуу хоолой" радиод уламжлав. "Оросын дуу хоолой" радиогийн тоймч Игорь Денисов дэлгэрэнгүйг хүргэнэ.  Хайхрамжгүй сэтгүүлчийн буруугаас ийм шуугиан дэгджээ. Орос улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн үнэхээр 7-р сарын 4-нд Энэтхэгийн хойд хэсгийн Шимла хотод энэтхэгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгсэлд ярилцлага өгсөн байна. Ярилцлагын үеэр далай ламын тухай асуудлыг хөндсөн юм. Магадгүй санамсаргүй, эсвэл зориуд байж болох одоогоор тодорхойгүй шалтгаанаар мэдээллийн ANI агентлагийн бэлтгэсэн хариултанд "үгүй" гэсэн үгийг орхигдуулжээ. Тэгэхлээр Орос улс далай ламд виз олгох бодолтой гэсэн утгатай болсон байна. Харин элчин сайд виза "олгохгүй" гэж хэлжээ. Ийм ов живээр шуугиан дэлхий даяар тархасан байна. Төвдийн шашны тэргүүний тухайд Орос улсын байр суурь үнэн хэрэгтээ ямар байв? ОХУ-аас Энэтхэгт суугаа элчин сайд Александр Кадакин "Оросын дуу хоолой" радиод өгсөн жич ярилцлагадаа ийнхүү мэдэгдэв. Энэ асуудлаарх Оросын байр суурь тодорхой. Үүнд ямар нэг өөрчлөлт ороогүй. Харамсалтай нь шашны үүргээ улс төржүүлж байгаа тул одоогоор бид Далай ламд виз олгох аргагүй. Түүнийг Орос улсад ирж магадгүй тухай асуудлыг улс төржүүлэхийг оролдож байгаа хүмүүс түүний эргэн тойронд байна. Манай байр суурь өөрчлөгдөөгүй. Гадаад хэргийн яам энэ байр суурийг мэдэгдсэн. Бид БНХАУ-тай гүнзгий гарилцаатай, дорвитой стратегийн түншүүд, бид энэ харилцаагаа харлуулахыг хүсэхгүй байна. Тиймээс бид Далай ламд улс төрийн ажиллагаа эрхэлэх бус Бээжинтэй харилцаагаа дээшлүүлэхийг зөвлөсөн. Ойрын ирээдүйд тэрээр шашны зорилгоор айлчлах бол саад тотгор байхгүй. Гэхдээ юуны түрүүн тэрээр өөрийн гүйцэтгэх үүргээ өөрчлөх хэрэгтэй. Одоо ийм айлчлал хийх, мөн түүнд виза олгох тухай яриа байж таарахгүй. Хоосон зүйлээс шуугиан дэгдсэн гэж ОХУ-аас Энэтхэгт суугаа элчин сайд Александр Кадакин тэмдэглэв. Оросын элчин сайдын яамны мэдээлснээр дипломат төлөөлөгчийн газар ANI агентлагийн мэдээллийг албан ёсоор няцаасан байна. Энэтхэгийн бүх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бодитой бус мэдээллийг шүүрч аваагүй. "Оросын төр засаг үүссэн нөхцөл байдалд далай ламд виза олгоход бэлэн бус байна гэж Орос улсын элчин сайд Александр Кадакин мэдэгдлээ" гэж хинди хэлээр гардаг "Амар Ужала" томоохон сонин уламжилжээ. Далай ламд виза олгож магадгүй тухай мэдээлэл тараасан агентлаг ОХУ-ын элчин сайдын яамны шаардлагаар вэб хуудас дахь уг мэдээлийг засчээ. Оросын дипломатууд Делид суугаа БНХАУ-ын элчин сайдын яамны зөвлөхтэй уулзаж, Орос улсын байр суурийг тайлбарлаж, Александр Кадакины ярилцлагын жинхэнэ эхийг гардуулжээ.  "Оросын дуу хоолой" радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэв.